Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Формула 1: “Форс Индиа” баг 2017 оны шинэ загвараа танилцууллаа

  Б.Баяржаргал 2017-02-23 1262

“Форс Индиа” багийн үзэж байгаагаар шинээр танилцуулсан төмөр хүлэгтэйгээ 2017 оны улиралд эхний гуравт бичигдэх боломжтой гэнэ. Тус баг өнгөрөгч 2016 оны улиралд хамгийн сайн амжилтаа үзүүлж, “Мерседес” болон “Редбулл” багуудын араас гуравдугаарт жагсчээ.

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 22-нд Английн Силверстоун хотноо 2017 онд уралдах шинэ төмөр хүлгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Хөдөлгүүр болон загварт нь нэлээдгүй өөрчлөлт орсон шинэ загварын машинаа саарал болон хар өнгөөр буджээ. Мөн улбар шар туузыг оруулж өгсөн байна.

Ирж байгаа шинэ улирал эхэлхээс өмнө шинэ машинтайгаа сайтар танилцаж байгаа. Бид энэ жилийн машинаа Формула 1 уралдааны түүхэн дэх хамгийн хурдан нь байлгахаар хичээх болно. Мэдээж маш олон тамирчин адил зорилготой байгаа. Гэхдээ уралдаан бүхнийг харуулна.

Серхио Перез - Форс Индиа багийн нисгэгч 

Шинэ улирлын эхний гараа ирэх гуравдугаар сарын 26-нд уламжлал ёсоор Австралийн Мельбурн хотноо явагдах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө