Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон халзан эрчүүдийн дунд уламжлалт тэмцээн зохиогдлоо

  Б.Баяржаргал 2017-02-23 1475

Этгээд тэмцээн уралдаан зохион байгуулдгаараа алдартай арлын Япон улсад бас нэгэн өвөрмөц тэмцээн зохиогдлоо. Халзан эрчүүдийн хооронд өрнөдөг уламжлалт тэмцээн энэ жил Цурута хотноо болжээ. 

Улаан уяагаар наалддаг тусгай хэрэглэлийг хооронд нь холбоод толгойн хэсгээрээ татаж өрсөлддөг байна. Хэнийх нь толгойноос түрүүлж сална, тэр ялагдсанд тооцогдоно.

Зарим хүмүүст инээдтэй мэт санагдах боловч энэ төрлийн клуб Японы хэд хэдэн хотод үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. 1989 оноос эхэлсэн тус төрлийн тэмцээнд 65 гишүүн клуб байдаг. Энэ жилийн тэмцээнийг тус улсын хойд хэсгээр байрлах Цурута хотын клубээс зохион байгууллаа. 29 дэх удаагийн тэмцээнд 30 гаруй халзан эрчүүд өрсөлджээ.

Анхны тэмцээнээс эхлэн оролцож эхэлсэн 64 настай Сасаки нь 40 наснаасаа эхлэн халзарч эхэлсэн байна. “Би өөрөөрөө бахархдаг. Эсвэл халзан байх тэр мэдрэмж нь илүү санагддаг ч гэх юм уу. Жил бүр тогтмол энэ тэмцээнийг зохион байгуулдаг клубын хамт олондоо баярлалаа” хэмээн Сасаки сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэгвэл өөр нэгэн оролцогч болох 43 настай Тошиюки Огасавара “Миний толгой өвдөлтийг мэдрэхээ больсон. Миний бодлоор энэ бол давуу тал” гэжээ. Энэ тэмцээнийг жил бүрийн хоёрдугаар сарын 22-нд зохион байгуулдаг байна.

Дашрамд дуулгахад клубын тэргүүн Тэйжиро Суга энэ төрлийн тэмцээнийг бүр олимпийн наадамд хүртэл оруулах хүсэлт тавьж байсан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө