Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Формула 1: “Рино” багийн шинэ улирлын төмөр хүлэг шар, хар өнгөтэй байна

  Б.Баяржаргал 2017-02-22 861

Формула нэгийн хүчирхэг багуудын нэг болох Рино баг шинэ улиралд эхний таван багийн нэгт шалгарах зорилго тавьжээ. Энэ амжилтад хүрэхэд мэдээж багийн нисгэгчид болон шинэ загварын төмөр хүлэг нь нөлөөлөх юм.

Тэд өнгөрсөн улиралд 11 багаас 9-д эрэмблэгдсэн. Дани нисгэгч Кевин Магнуссен болон Британийн Жольён Палмер нар “Рино” багийн нэр дээр уралдана.

Тус багийн хөдөлгүүрийн гол үйлдвэр Ангил улсад байрладаг байна. Энэ жилийн хөдөлгүүрт нэлээдгүй шинэчлэл хийж мөн дугуйгаа бага зэрэг томсгожээ. Ингэснээр илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой хэмээн арын албаныхан мэдээлсэн байна. Энэ эрчээрээ шинэчлэлийг үргэлжлүүлсээр 2020 он гэхэд дэлхийн шилдэг баг болохоор төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө