Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мэйжик Жонсон “Лос Анжелес Лэйкирс” багийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллана

  Б.Баяржаргал 2017-02-22 605

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт тоглогчдийн нэг Мэйжик Жонсон “Лос Анжелес Лэйкирс” багийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь сүүлийн үеийн сенсаацтай мэдээлэл болж байна.

Тэрээр 1980-аад оны үед тус багт хүчин зүтгэж байсан лидер тоглогчдын нэг. Мөн Лэйкирсийн олон удаагийн аваргын бөгжөөс тавыг нь авалцсан байна. Өдгөө 57 настай Жонсон тус багт 12 жил тоглож 1991 онд зодог тайлсан. Түүнээс хойш кино театр, эрүүл мэнд зэрэг олон салбарт бизнес эрхэлсэн байдаг.

Түүнийг энэ албан тушаалд хамгийн тохирох хүн гэж Лэйкирсийн ерөнхийлөгч Жийни Басс, ерөнхий менежер Мич Купчак болон түүний ах Жим нар санал нэгтэйгээр дэмжжээ.

Лэйекирс Форбесоос гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 3 тэрбум ам.долларт хүрсэн нь дээрээсээ хоёрт бичигдэх үнэ юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө