Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мексикийн шилдэг боксчдын тулаан тэрбум ам.долларын үнэтэй

  Б.Баяржаргал 2017-02-21 1703

Мексикийн төдийгүй дэлхийд нэр алдраа түгээсэн алдартай тамирчид болох Саул “Канело” Альварез, Хулио Цесар Чавез нарын тулаан товлогдсон цагаасаа хойш олны анхаарлын төвд байгаа. Жил бүр уламжлал болгон зохиогддог Мексик Үндэстний “Чинко дэ Маяо” баярт зориулан дээрх тулааныг зохион байгуулахаар болсон.

1862 оны тав дугаар сарын 5-нд генерал Маяогоор удирдуулсан Мексикийн арми Францын армийг бут ниргэсэн түүхт тулаан болж байлаа. Харин дээрх ялалтын баярыг жил бүрийн гурав дугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Энэ жил тус баярын арга хэмжээний хүрээнд дээрх тулааныг зохион байгуулж байна.

Журмын дагуу бүтэн 12 үе үргэлжилэх тулаан Лас Вегас хотноо гурав дугаар сарын 6-нд болох юм. 2017 оны халуухан тулаануудын нэгээр нэрлэгдэж байгаа тулааны тасалбар хэдийнэ зарагдаж дуусчээ. Тулаанчид өнөөдөр Мехико хотноо хэвлэлийн хуралд оролцлоо.

26 настай Альварез WBO холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшдэг. Өнгөрсөн жил тус баярт зориулсан тулааныг Британийн тамирчин Амир Хантай хийж, 6-р үед ялагдсан байна. Харин түүний өрсөлдөгч 30 настай Чавез нь 2012 оноос хойш Лас Вегасын дэвжээнээ гараагүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө