Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУОХ-оос БНАСАУ-д “Пёньчан 2018” Өвлийн олимпийн наадамд оролцох урилга хүргүүлжээ

  Б.Баяржаргал 2017-02-21 2949

Хэдийгээр нэг үндэстэн ч гэсэн хоёр хуваагдаж, тусгаар тогтнолоо тусдаа бататгасан хоёр Солонгосчууд ирэх жил зохиогдох өвлийн олимпийн наадамд оролцоно гэдэгт итгэлтэй байгаа талаараа ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жонн Коатес хэлжээ. Өмнө нь 2000 оны Сиднейн зуны олимпийн наадамд ижил асуудал гарч байсан.

Харин энэ удаагийн цасан цагаан наадмыг БНСУ хүлээн авах гэж байгаад Умард Солонгосчууд дургүйцлээ илэрхийлсээр байгаа. Гэхдээ олимп нь өөрөө энх тайвны бэлгэдэл байдаг учраас спортын талбар дээр цэвэр өрсөлдөөнийг үзүүлнэ гэж Жонн Коатес найдаж байгаа юм.

Умард Солонгосчуудыг ирэх жил болох өвлийн наадамд оролцох урилгыг ОУОХ-оос тус улсын Үндэсний олимпийн хороонд өгсөн. Энд засгийн газрын ямар нэгэн оролцоо байхгүй. Бидний урилгыг хүлээн авна гэдэгт найдаж байна. Улс төрийн хүнд байдал энд хамаагүй.

Жонн Коатес - ОУОХ-ны дэд ерөнхийлөгч 

Тэрээр өнгөрөгч ням гарагт нээлтээ хийсэн Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон. Энэ үеэрээ дээрх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө