Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Олон амжилт эвдэгдсэн NBA-ALL Star 2017

  Б.Баяржаргал 2017-02-21 1980

Дэлхийн хамгийн нөлөө бүхий спортын холбоо гэгддэг NBA-н 66 дахь удаагийн Бүх-Оддын тоглолтыг Луйзана мужийн Нью-Орлеан хот хүлээн авсан.

Хамгийн сүүлийн өдөр болдог оддын чуулганд Өрнөдийн хүчирхэг баг өрсөлдөгчөө 192-182 харьцаатай буулган авчээ. Тоглолтын нийлбэр дүн 374 оноо болсон нь дээд амжилт болон бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн Бүх-Оддын тоглолт 196-173 харьцаатай мөн л өрнөд бүсийн ялалтаар өндөрлөж, нийлбэр 369 оноо цуглуулж дээд амжилт тогтоож байсан юм.

Мөн хамгийн өндөр оноо авсан тоглогчийн амжилтыг Энтони Дэвис ахиуллаа. Эзэн багийн төвийн байрлалд тоглодог өтгөн хөмсөгт залуу нийт 52 оноо авч, үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг өргөжээ. Хамгийн сүүлд 1962 онд домогт тоглогч асан Уилт Чэмбэрлэйн 42 оноо авснаас хойш дээрх амжилт эвдэгдээгүй байлаа.

Энтони Дэвис 39 довтолгооныхоо 26-г нь амжилттай болгосон. Ингэснээр мөн нэг тоглолтод хамгийн олон довтолгоог амжилттай болгосон тоглогч болж байна. 2014 онд Блэйк Гриффин нийт 19 довтолгоогоо амжилттай болгож, хуучин амжилтыг эзэмшиж байлаа.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө