Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Адам Силвер: NBA-н тоглолтууд Африк болон лалын шашинтай орнуудад эргэн ирнэ

  Б.Баяржаргал 2017-02-20 1175

Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Бүх-Оддын тоглолт гурван өдрийн турш зохиогдлоо. Энэ үеэр тус холбооны комиссар Адам Силвер нэгэн таатай мэдэгдэл хийжээ. Өмнөд Африк болон лалын шашинтай улс орнуудад NBA-н үзэсгэлэн тоглолтыг дахин зохион байгуулж байхаар болсон байна.

Өмнөд Африкийн нийслэл Йохансбург хотноо хамгийн сүүлд 2015 очиж байжээ. Тэгвэл ирэх улиралд болох тоглолтыг ч зарласан байна. Хар тивийн өмнөөс Орландо Мэйжик багийн Бисмак Биёомбо, Дэнвэр Наггетсаас Эммануел Мудэй, Портланд Трэйл Блэйзирсээс Си Жэй МакКоллум тэргүүтэй тоглогчид сонгогджээ.

Африк болон дэлхийн багийн тоглолт найм дугаар сарын 5-нд Йохансбург хотноо болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө