Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Роттердамын нээлттэй тэмцээнд Цонга түрүүлэв

  Б.Баяржаргал 2017-02-20 1386

Дэлхийн чансааны зургаад бичигдэж байгаа Францын тамирчин тамирчин Жо Уэлфрэд Цонга өрсөлдөгчөө 4-6 6-4 6-1 харьцаатай буулган авч Роттердамын тэмцээнд түрүүлсэн байна. Тэрээр 2015 оноос хойш анхны тэмцээндээ түрүүлж байгаа нь энэ юм.

Харин түүний өрсөлдөгч Дэвид Гоффин 2014 оноос хойш ганц ч тэмцээний цом өргөөгүй. Роттердамын тэмцээнд тэрхүү хар амжилтаа зогсоох боломжтой байсан. Тэрээр энэ тэмцээний чансаанд гурав дугаарт бичигджээ.

Энэ долоо хоног үнэхээр сайхан өнгөрлөө. Би энэ долоо хоногт гаргасан өөрийнхөө тоглолтод баяртай байна. Маш олон сайн тоглогчдийг хожсон. Ялалт маань надад энэ улирлыг эрч хүчтэй өнгөрүүлэх горьдлого өглөө.

Жо Уэлфрэд Цонга - Роттердамын тэмцээний ялагч 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө