Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Формула Е ангиллын Буэнос Айресын гараанд Буеми түрүүлэв

  Б.Баяржаргал 2017-02-20 1204

Швейцарын тамирчин Себастьян Буеми 2017 оны чансааг хол тасархай тэргүүлж байна. Түүнтэй хамгийн ойрхон бичигдэж байгаа Бразилын Лукас Ди Грассигаас даруй 29 оноогоор урд байгаа юм.

Рино багийн тамирчин Хонг Конг болон Мороккод болсон улирлын эхний хоёр гараанд түрүүлсэн. Өнгөрөгч амралтын өдөр Буэнос Айрест явагдсан гараанд ч хамгийн хурдан нь байж оргилуун дарс буудууллаа.

Ингэснээр мөн Формула Е ангилалд улирлын эхний гурван гараанд түрүүлсэн анхны тамирчин болон түүхэнд бичигдэж байна. 

Анх удаа уралдсан ч гэсэн миний шинэ машин үнэхээр гайхалтай байлаа. Надад маш тухтай санагдсан. Аккумляторт асуудал гарна гэдгийг мэдэж байсан. Тэгээгүй бол илүү сайн ч уралдах боломжтой байлаа. Эцэст нь энэ өдрийн төгсгөлд би үнэхээр баяртай байна. Гайхалтай өдөр байлаа. Цаашид ч гэсэн илүү олон оноо цуглуулахын төлөө байдаг бүхнээ гарган хичээх болно.

Себастьян Буеми - "Рино" багийн тамирчин

Дараагийн гараа ирэх дөрөв дүгээр сарын 1-нд Мехико хотноо болох юм. Дашрамд дуулгахад Буеми өмнө нь Формула 1 ангилалд уралддаг байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө