Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Михаэль Шумахерын биеийн байдал тааруу хэвээр байна

  admin 2016-09-20 1370

Формула-1 олон улсын авто уралдааны тамирчин, Германы нисэгч Михаэль Шумахерын биеийн байдлын талаар шинэ мэдээлэл цацагджээ. Нэртэй тамирчны өмгөөлөгч Феликс Даммын Дэйли Мэйл сонинд өгсөн ярилцлагад Шумахерыг эмч нарын тусламжгүйгээр ганцаараа хөл дээрээ тогтож ч чадахгүй байгаа гэсэн байна.

Энэнээс өмнө Германы Бунте сонин Шумахерын дотны найзын үгэн дээр тулгуурлан түүний биеийн байдал сайжирч, Шумахер бие даан явж чаддаг болсон талаар мэдээлсэн юм. Гэвч энэ мэдээллийг тамирчны өмгөөлөгч түүний гэр бүлийг төлөөлөн мэдэгдэл хийхдээ үгүйсгэж, Бунте сониныг тамирчны гэр бүлийн хувийн амьдралд халдсан хэргээр гомдол мэдүүлжээ.

Энэ дагуух шүүх хурал ирэх сард болох гэнэ. Михаэль Шумахер 2013 оны 12-р сард Францын Мерибель цанын баазад гулгаж байхдаа унаж, тархи нугасны хүнд гэмтэл авсан юм. 2014 оноос эхлэн Шумахер Швейцарь дахь Женевийн нуурны дэргэдэх хувийн эдлэнд нь сэргээн заслын эрчимтэй эмчилгээ хийлгэж байна

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө