Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин Паралимпийн тамирчдаа хүлээн авч, шагнал гардуулжээ

  admin 2016-09-20 697

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин паралимпийн баг тамирчдаа Кремлийн ордны Георгийн их танхимд хүлээн авчээ. Оросын төрийн тэргүүн РИО-2016 Паралимпийн наадмаас допингийн асуудлаас болж хасагдсан Үндэсний шигшээ багийн баг тамирчдаа хүлээн авч, тэдэнд шагнал урамшуулал гардуулсан байна.

 Олон улсын паралимпийн хорооны шийдвэрээр допингийн асуудлаас болж РИО-гийн паралимпийн наадамд оролцох эрхээ хасуулсан тамирчдаа Оросын төрийн тэргүүн Кремлийн ордонд тусгайлан хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Оросын паралимпийн тамирчид болон дасгалжуулагчдаас 23 хүнд хүндэтгэлийн жуух гардуулсан байна.

Путин энэ үеэр хэлсэн үгэндээ:- Олон улсын паралимпийн хороо манай тамирчдын эсрэг арчаагүй, дорой, тал зассан шийдвэр гаргасан. Гэвч бидний хувьд паралимпийн тамирчид, дасгалжуулагчид маань зориг тэвчээртэй, хатуужилтай, мэргэжлийн чадварлаг баг гэдгийг бахархалтайгаар хэлэх нь зүйтэй гэсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрээр Риогийн паралимпийн наадамтай зэрэгцэн Оросын паралимпийн баг тамирчдын дунд Үндэсний хэмжээний нээлттэй спортын уралдаан тэмцээн явагдсан юм. Оросын засгийн газар Үндэсний тэмцээн уралдаанд тэргүүлж, амжилт үзүүлсэн паралимпийн тамирчдаа Олимпийн наадмын шагналтнуудтай дүйцэхүйц бай шагналаар урамшуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө