Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Надаль, Фара, Роуз нар хориотой эм бэлдмэл хэрэглэснээ хүлээжээ

  admin 2016-09-20 900

Фэнси Бийерс хакерын бүлгийнхэн олон улсын допингийн эсрэг Адамс системийн мэдээллийн баазад нэвтэрч, Риогийн Олимпод оролцсон зарим улс орны нэр алдартай тамирчдын сэргээшийн шинжилгээний хариуг олон нийтэд задалсан. Тэгвэл энэ шуугианд 2016 оны Олимпийн аварга, Испанийн теннисчин Рафаэль Надаль болон Английн хөнгөн атлетикийн тамирчин Мо Фара зэрэг тамирчид мөн нэр холбогдож, тэд тэмцээн уралдаанд сэргээшийн төрөлд багтах хориотой эм бэлдмэл хэрэглэн орсон болох нь тогтоогджээ.

 Хакерын Fancy Bears бүлэг олон улсын допингийн эсрэг холбооны мэдээллийн баазад нэвтэрч, тамирчдын шинжилгээний хариу, бусад мэдээлэлд нэвтэрсан юм. Хакерын бүлгийнхэн Адамс системээс авсан мэдээллээ ийнхүү задалснаар олон нэр алдартай, тив дэлхийн аварга тамирчид допингийн хэрэглээн дээрээ баригдаж байна.

Хамгийн сүүлд л гэхэд Надаль, Фара зэрэг нэртэй тамирчдын нэрс багтсан 66 хүний мэдээллийг олон нийтэд ил болгожээ. Испанийн теннисчин ийнхүү допингийн тестийн шинжилгээний хариу нь задарсны дараа “өвдгөндөө авсан гэмтлээ эмчлэхийн тулд хориотой бодис бүхий эм хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ Надаль ингэж мэдэгдэхдээ тэрээр спортын амжилтаа ахиулахын тулд биш харин өвчтэй өвдгөө эмчлүүлэхийн тулд л эм хэрэглэсэн гэсэн байна. Надаль 2016 оны Риогийн Олимпоос теннисны хос төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэгвэл Английн хөнгөн атлетикч Фарагийн хувьд тэрээр 2012 болон 2016 онуудад 5 мянга болон 10 мянган метрийн гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө