Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Паралимпийн баг тамирчид пүрэв гарагт эх орондоо бууна

  Б.Баяржаргал 2016-09-20 726

 Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд эрхээ авсан найман тамирчин, таван дасгалжуулагчийн хамт оролцож, өндөр амжилтыг үзүүлсэн. Хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 75-рт жагссан манай баг тамирчид пүрэв гарагт эх орондоо ирэхнээ.

Жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, паралимпийн медальтан болсон. Мөн байт харвааны холимог багт 2008 оны Бээжингийн паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар 40 орноос чансаагаараа шилдэг 16-д багтаж, Герман, Польшийн багийг хожин IV байр эзлэсэн билээ.

Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр анх удаа оролцсон Г.Цогтгэрэл бөөрөнцөгөөр V байр эзлэхдээ Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоосон. Риогийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын баг 170 гаруй орноос 75-р байрт жагссан амжилтыг үзүүлсэн юм. Паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 22-ны өдрийн 24.00 цагт Бээжингийн нислэгээр Улаанбаатарт газардах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө