Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНХАУ-ын Спортын сайдын айлчлал олон талын ач холбогдолтой

  Б.Баяржаргал 2016-09-20 832

МҮОХ-ын урилгаар БНХАУ-ын спортын сайд Лю Пэн манай оронд айчиллаа. өчигдөр олимпийн хороо, СТО зэрэг хэд хэдэн газраар зочилсон. Энэ үеэр олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээ мэдэгдсэн байна.

 Хамгийн сүүлд 1992 онд БНХАУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Ү Шаози, 2002 онд Юань Вэймин нар манай оронд албан ёслол айчлал хийж байсан. Тэгвэл энэ удаад МҮОХ-ны урилгаар урд хөршийн спортын салбарын удирдлагууд манай зочиллоо. Спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын шинэ барилга байгууламж бари хад ч тусламжийн гараа сунгана гэдгээ энэ үеэр мэдэгдсэн байна. Мөн өчигдөр төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулиар зочиллоо. Тус сургуулийн удирдлагуудын зүгээс ч өөрийн санал хүсэлтийг танилцуулсан байна

Хятадын талаас тэдний тавьсан саналуудыг зөв зүйтэй хэмээн дүгнэж, дэмжин ажиллахаа амалсан байна. Энэ мэтчилэн олон давуу талтай айлчлал боллоо гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Хоёр орны хамтарсан бэлтгэл, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах, Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд манай оронд зохион байгуулах асуудлаар санал солилцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө