Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Рио-2016” Паралимпийн наадам өндөрлөлөө

  М.Даваадулам 2016-09-19 758

Хүн төрөлхтөний эв санааны бэлгэ тэмдэг “Рио-2016” зуны Паралимпийн 15 дахь удаагийн наадам хөшгөө хаалаа. Наадмын хаалтын ёслол Бразилын Рио де Жанейро хотын Маракана цэнгэлдэхэд Монголын цагаар өнөөдөр өглөө боллоо. Паралимпийн тугийг 2020 оны наадмыг зохион байгуулах Токио хотын захирагчид шилжүүлснээр, Риогийн наадам албан ёсоор хаасныг зарлалаа.

“Рио-2016” паралимпийн наадмын хаалтын ажиллагаагаар Бразилчууд дуунд хайртай ард түмэн гэдгээ дахин нэг баталлаа. Бразилын нэрт дуучид, тэр дунд төрөлхийн гаргүй төрсөн нэрт  уран бүтээлч Жонатан Бастос нар тайзнаа гарлаа. Жонатан Бастос хөлөөрөө хөгжим тоглож, цэнгэлдэхэд хурсан олныг уяраажээ.

 

 

Хаалтын ажиллагааны үеэр наадамд оролцогчид болон цэнгэлдэхэд хуран цугласан олон бямба гарагийн тэмцээний үеэр амиа алдсан Ираны дугуйчин Бахман Голбарнежадын дурсгалыг хүндэтгэн, нэг минут дуугаа хураажээ. “Рио-2016” паралимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Карлос Нузман, Олон улсын паралимпийн холбооны Ерөнхийлөгч Филип Крэйвен нар эмгэнэл илэрхийллээ.

“Бразил улс олимп, паралимпийн наадмыг амжилтттай өндөр зохион байгуулалт доор хийснээр, болохгүй чадахгүй зүйл гэж үгүйг батлан харууллаа” гэж Паралимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Карлос Нузман тэмдэглэлээ. “Бид 20 жил үүнд хүрэхийн тулд хичээсэн. Рио де Жанейро хот, Бразил улс наадмыг зохион байгуулж чадахгүй гэж олон хүн эргэлзэж байсан. Гэхдээ бид чадсан” гэдгийг тэрээр онцолсон юм. “Бид 12 хоногийн тэмцээн уралдаан амжилттай өндөрлөсөн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Гэхдээ бид өчигдрийн золгүй явдалд харамсаж байна. Тамирчны ар гэр, улс оронд эмгэнэл илэрхийлье” гэж Олон улсын паралимпийн холбооны Ерөнхийлөгч Филип Крэйвен мэдэгджээ.

Тэрээр Риогийн наадам “Бразил улс наадмыг амжилттай зохион байгууллаа. Үнэхээр гайхалтай наадам болж өнгөрлөө” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Крэйвен Бразилын ард түмэнд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Рио хотод энэ гайхалтай зохион байгуулалтын төлөө Паралимпийн дээд шагнал олгохоо амлалаа. Төгсгөлд нь Крэйвен дуу дуулж, “Рио-2016” паралимпийн наадам хаасныг албан ёсоор зарлан, Паралимпийн далбааг Токио хотын удирдлагуудад шилжүүлжээ.

Урд хөрш БНХАУ “Рио-2016” Паралимпийн наадмын медалийн чансааг тэргүүллээ. Хятадын тамирчид 107 алт, 81 мөнгө, 51 хүрэл, нийт 239 медальтайгаар зуны Паралимпийн 15-р наадмыг өндөрлүүллээ. Өнгөрсөн 12 хоногт дэлхийн 205 орны 4 мянга гаруй тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улс 2 хүрэл медальтайгаар чансааны 75-рт эрэмбэлэгдлээ.

 

1

 CHN

CHINA

107

81

51

239

2

 GBR

GREAT BRITAIN

64

39

44

147

3

 UKR

UKRAINE

41

37

39

117

4

 USA

UNITED STATES

40

44

31

115

5

 AUS

AUSTRALIA

22

30

29

81

6

 GER

GERMANY

18

25

14

57

7

 NED

NETHERLANDS

17

19

26

62

8

 BRA

BRAZIL

14

29

29

72

9

 ITA

ITALY

10

14

15

39

10

 POL

POLAND

9

18

12

39

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө