Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“7-ын эсрэг 7” халз тулаан эхлэхэд таван өдөр үлдлээ

  Б.Баяржаргал 2016-09-19 843

Манай оронд анх удаа холимог тулааны томоохон тэмцээн зохиогдох гэж байна. японы алдарт дийп холбоо, Монголын тулааны шилдэг тамирчдын холбоотой хамтран долоогийн эсрэг долоо халз тулааныг хийхээр болсон. Тулаан энэ сарын 24-нд буюу бямба гарагт болох юм.

Манай оронд мэргэжлийн спортуудаас холимог тулааны төрөл арай хожуу хөгжиж эхэлсэн. Гэсэн ч энэ төрөлд амжилт гаргах бүрэн боломжтойг Монголын тамирчид батлан харуулсаар байгаа билээ. Олон улсад чансаагаараа 2-рт эрэмблэгдэж байгаа ОНЕ ФС холбооноос анхны дэлхийн аваргаа өлгийдөн авсан, алдарт UFC холбоонд монгол тамирчид бэлтгэл хийж байгаа зэргээс харж болох юм.

Тун удахгүй энэ сарын 24-нд японы холимог тулааны дийп холбоо, монголын тулааны шилдэг тамирчдын холбоо хамтран манай оронд долоогийн эсрэг долоо халз тулааныг зохион байгуулах гэж байна. Японы холбоо 15 жилийн хугацаанд 200 гаруй тулааныг зохион байгуулсан туршлагатай. Монгол тамирчдын авьяас чадварыг үнэлсэн учир ийнхүү манай оронд зохион байгуулах болжээ.

Тулаанд манай талаас Амартүвшин, Амарсанаа, Азжавхлан, Ганбаяр, Пүрэв, Ууганбаяр болон саяхан дэлхийн тулааны их наадмын жюү жицугийн файтинг төрөлд аваргалсан Баярмаа нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнөө тулаан болно. тасалбарыг монгол бөхийн өргөөний билетийн касс болон www.easyticket.mn сайтаар онлайн захиалга хийж гэртээ хүргүүлж болох юм байна. Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмцгээе.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө