Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.Оюун-Эрдэнэ шигшээ багийн сүүлийн тэмцээнд өрсөлдөв

  Б.Баяржаргал 2016-09-16 822

Зуны 15 дахь удаагийн паралимпийн наадамд монголын найман тамирчин өрсөлдлөө. Өчигдөр шигшээ багийн сүүлийн тэмцээн байт харвааны төрөлд явагдсан байна. эмэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд өрсөлдсөн Оюун-Эрдэнэ шилдэг наймд үлдэх эрхийн төлөө паралимпийн аварга тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Байт харвааны төрөлд 40 орны 137 тамирчин ганцаарчилсан болон холимог багийн төрөлд өрсөлдөж байна. монгол улсаас дасгалжуулагч Золбоогийн удирдлагад анх удаа гурван тамирчин эрх аван өрсөлдлөө. 70 метрийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа өчигдөр болж, медальтнууд тодорсон.

Энэ ангилалд өрсөлдсөн манай тамирчин Оюун-Эрдэнэ урьдчилсан харваанд 563 оноогоор 17-р байрт шалгараад байсан. улмаар хасагдах шатны эхний харваанд Их Британы тамирчин Таниаг 6:2 харьцаатай хожин, шөвгийн 16-д үлдсэн байна. шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө БНХАУ-ын Вү Чүн Ян 7:3 – р хожигдон тэмцээнээ дуусгалаа.

Хятадын тамирчин урьдчилсан харваанд 637 оноо авч паралимпийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ ангилалд Ираны тамирчин Захра Немати аваргалж, манай тамирчныг мулталсан Вү Чүн Ян мөнгөн медалийг хүртсэн байна. харин хүрэл медалийн тавцанд Польшийн тамирчин Милена гарчээ.

 XV паралимпийн наадамд Монголын баг хоёр хүрэл медаль хүртэв

 Ийнхүү байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв ангилалд Оюун-Эрдэнэ цэц сорьсноор монголын багийн тэмцээн уралдаан өндөрлөж байна. Жүдо бөх, буудлага, байт харваа, пауэрлифтинг болон хөнгөн атлетикийн төрөлд нийт найман тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн эв санааны бэлгэдэл наадамд амжилттай оролцлоо. тэмцээний эхний жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Ууганхүү, эрэгтэйчүүдийн пауэрлифтингийн 88 кг-д хүч үзсэн Содномпилжээ нар тус бүр хүрэл медаль хүртсэн. Одоогоор монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 176 орноос 69-р байранд Португал улсын хамт бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө