Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Азийн оюутны АШТ-ий сугалаа явагдлаа

  Б.Баяржаргал 2016-09-15 668

Cагсан бөмбөгийн азийн оюутны АШТ ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо эхэлнэ. тэмцээнд нийт долоон баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тэгвэл өчигдөр тэмцээний хэсгийн сугалаа явагджээ.

Улаанбаатар хотод зохиогдож буй болж олон улсын тэмцээний буухиаг үргэлжүүлж, хэдхэн хоногийн дараа Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VI тэмцээн нээлтээ хийх гэж байна. Азийн оюутны спортын холбоо, Монгол Улсын БСШУСЯам, Монголын оюутны спортын холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах юм.

Тэмцээн 9-р сарын 19-24-ны өдрүүдэд үргэлжилнэ. өчигдөр тэмцээнд оролцох долоон багийн хэсгийн сугалаа явагдлаа. Журмын дагуу А хэсгийг 2014 оны аварга БНХАУ-ын баг тэргүүлж байна. энэ хэсэгт БНСУ, Хонгконгийн багууд сугалаа татжээ. Тэгвэл В хэсгийн өнгөрсөн жилийн тэмцээний мөнгөн медальт Тайваны баг тэргүүлж, Казахстан, Макао болон Монголын баг багтсан байна. хэсэг тус бүрээс 2 баг шалгарч, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно.

Тэмцээний урьдчилсан тоглолтууд 19-21-нд хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд явагдаж, 22-нд багууд амарна. Харин хагас шигшээ болон шигшээ тоглолтууд 23, 24-нд буянт ухаа спорт ордонд явагдахнээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө