Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

З.Ганбаатар 31-р байранд шалгарав

  Б.Баяржаргал 2016-09-15 588

15 дахь удаагийн паралимпийн наадам 7 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр монголын пара буудлагын тамирчин Ганбаатар ээлжит тэмцээндээ оролцсон байна. тэрээр энэ өдрийн буудлагаа 31-р байраар дуусгажээ.

Ганбаатарын хувьд наадмын гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны Пи 1 ангилалд 49 тамирчнаас 26-д шалгарсан амжилтыг үзүүлээд байсан. паралимпийн долоо дахь өдөр монголын багаас Ганбаатар гар бууны 50 метрийн Пи 4 ангилалд цэц сорьлоо. Энэ дасгалд эрэгтэй, эмэгтэй тамирчид холилдон оролцдог.

Энэ дасгалд нийт 34 буудагч оролцсоноос манай тамирчин 31-р байранд шалгарчээ. Тэрээр дөрвөн байрлалаас 80, 81, 87, 87 оноог тус тус цуглуулсан байна. энэ амжилт нь түүнийг шигшээ наймд үлдэхэд хангалтгүй байлаа. харин энэ дасгалд БНХАУ-ын тамирчин Чао Ян аваргалсан. Мөнгийг Туркийн Живат Карагол, хүрлийг Ираны буудагч Сарэх нар тус тус хүртчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө