Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Аваргуудын лиг: Барселона 7:0 Селтик

  Б.Баяржаргал 2016-09-14 774

Хөлбөмбөгийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтууд эхэллээ. Урд шөнө найман сонирхолтой тоглолт явагдсан. Та бүхэнд товч тоймыг хүргэе.

Аваргуудын лиг: ПСЖ 1:1 Арсенал

Энэ өдрийн эхний тоглолтыг А хэсэгт оноолт таарсан францын Парис Сен Жерман – английн Арсенал багууд хийлээ. ПСЖ багаас Серж Орьегийн өлгөж өгсөн дамжуулалтыг Эдисон Кавани мөргөж гоолдсноор тооны харьцааг нээжээ. Тоглолт эхлээд ердөө 44 дэх секундэд хийсэн энэхүү гоол аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд амжилттай болсон довтолгоо болон бүртгэгдсэн байна. тоглолтын эхний хагаст талбайн эзэд аюултай довтолгоонуудыг хийж байсан ч амжилт олоогүй. Харин сүүлийн хагасын 78 дахь минутад хожигдож явсан Арсенал багаас Алексис Санчес бужигнаан дундаас гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Үндсэн цагт багууд дахин гоол оруулалгүй 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулж, оноо хуваасан байна. Сонирхолтой нь шүүгчийн мэдлийн нэмэлт цагт хоёр багаас нэг, нэг улаан хуудсаар торгууллаа. Талбайн эздээс Вератти, Арсеналаас 88 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Оливьер Жиру тус тус хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлсөн байна.

 

 

Аваргуудын лиг: Барселона 7:0 Селтик

Испаний Ла Лигийн өнгөрсөн улирлын аварга Барселона талбай дээрээ Шотландын Селтикийг хүлээн авч, эхний тоглолтоо хийлээ. С хэсгийн эхний тоглолт 7:0 харьцаатай Барсагийн илт давуу ялалтаар өндөрлөжээ. Тооны салхийг 1-р үеийн 3 дахь минутад аргентиний шигшээ багийн довтлогч Месси нээсэн байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч энэ тоглолтод трибль хийсэн. нэгдүгээр үеийн 27 болон сүүлийн хагасын 60 дахь минутад дахин 2 бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулжээ. Харин Луйз Суарез 13 минутын дотор дубль хийсэн. тоглолтын 75 болон 88 дахь минутад гоолджээ. Мөн Нэймар 50, Инеста 59 дахь минутад тус бүр нэг гоол оруулсан байна. тоглолтын турш хоёр баг нийлээд гуравхан шар хуудас авчээ.

 

 

Аваргуудын лиг: Базел 1:1 Лудогорец

А хэсгийн 2 дахь тоглолтыг Швейцарийн Базел талбай дээрээ Болгарын Лудогорецийг хүлээн авч хийжээ. Тоглолтын эхний хагаст багууд ээлж дараалсан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан ч үр дүн харагдсангүй. Гэхдээ эхний хагасын сүүлийн минутад зочин багийн Жонатан Кафу гурван ч хамгаалагчийг аргалаад гайхалтай гоолыг толилуулсан байна. ингэснээр сүүлийн хагаст Базел довтолгоо голчилсон тоглолтыг эхлүүлсэн. Улмаар 79 дэх минутад амжилт олжээ. Ринато Стефен хаалгачийн цохиж гаргасан бөмбөгийг нэмж, тооны харьцааг тэнцүүлсэн байна. ийнхүү үндсэн цаг 1:1 харьцаатай өндөрлөж, багууд эхний тоглолтондоо оноо хуваалаа.

 

 

Аваргуудын лиг: Ман-Сити, Мюнхенгладбах багуудын тоглолт борооны улмаас цуцлагдав

Хуваарь ёсоор Английн Ман-Сити, германы Борусия Мюнхенгладбах багууд будант альбионд эхний тоглолтоо хийх байсан. гэвч хүчтэй орсон борооны улмаас тоглолт цуцлагджээ. С хэсэгт явагдах байсан хоёр дахь тоглолт өнөө шөнө хийгдэхээр хойшилсон байна.

Аваргуудын лиг: Динамо Киев 1:2 Наполи

Аваргуудлын лигийн В хэсгийн эхний тоглолтыг Украйны Динамо Киев талбай дээрээ Италийн Наполиг хүлээн авч хийлээ. Эхний гоолыг талбайн эздээс Денис гармаш 26 дахь минутад хийж, тооны салхийг нээсэн байна. гэвч энэхүү үр дүнгээ тоглолтын 1-р үед хамгаалж чадсангүй. Наполи багаас довтлогч Аркадис Милик 36 болон шүүгчийн мэдлийн нэмэлт 2 дахь минутад дүбль хийжээ. Тэрээр энэ хоёр гоолыг хоёуланг нь мөргөж оруулсан байна. ийнхүү тоглолтын сүүлийн хагаст хүндхэн даалгавартай талбайд гарсан талбайн эздээс 68 дахь минутад Сидорчук улаан хуудсаар торгуулж, нөхцөл байдлыг улам дордуулжээ. Үндсэн цагт дахин ямар нэг гоолын хувилбар явсангүй. Наполи баг 2:1 харьцаатай ялалт байгуулж, эхний гурван оноогоо авлаа.

 

 

Аваргуудын лиг: Байерн 5:0 Ростов

D хэсгийн эхний тоглолтыг германы Аварга Байернмюнхен – Оросын Ростовыг талбай дээрээ хүлээн авч хийлээ. тоглолт тэр чигтээ германы багийн давамгайлал дор явагдсан. Тус багийн польш довтлогч Левандоски 28 дахь минутад гоолын салхийг нээсэн байна. Томас Мюллер 45 дахь минутад дахин гоолдож, эхний хагас 2:0 харьцаатай өндөрлөжээ. Сүүлийн хагаст ч герман машинуудын гоолын цуваа үргэлжилсэн. Жошуа Киммих 53 болон 60 дахь минутад 2 гоол оруулж, энэ тоглолтод дүбльдсэн байна. тоглолтын эцсийн цэгийг сэлгээгээр орж ирсэн хуан бернат хатгасан. Ийнхүү Байернмюнхен 5:0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэж, эхний гурван оноогоо авлаа.

 

 

Аваргуудын лиг: Бенфика 1:1 Бешикташ

 В хэсгийн хоёр дахь тоглолт Португалийн бенфика туркийн Бешикташ багуудын хооронд явагдлаа. тоглолтын эхний гоолыг Бенфика клубын аргентин довтлогч Франко Серви 12 дахь минутад хийсэн байна. Тэд тоглолтын турш дахин олон аюултай довтолгоо явуулсан ч амжилт олсонгүй. Харин зочилон тоглосон Бешикташ эцсийн мөчид боломжоо ашиглан тооны харьцааг тэнцүүлж чадсан. 2-р үеийн эхэнд сэлгээгээр талбайд гарсан Талисжа шүүгчийн мэдлийн 3 дахь минутад гоолдосноор тоглолт 1:1 харьцаатай өндөрлөж, багууд оноо хуваалаа.

 

 

Аваргуудын лиг: ПСВ 0:1 Атлетико Мадрид

Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолтыг Д хэсэгт учраа таарсан ПСВ эйндховен, Испанийн Атлетико Мадрид багууд хийлээ. Нидерландын багийн талбай дээр явагдсан тоглолтын эхний гоолыг Атлетико Мадридын Саул Нигуез 43 дахь минутад оруулжээ. Энэ бол тоглолтын эхний бөгөөд эцсийн гоол байлаа. хэдийгээр псв эйндховен баг торгуулын цохилт хийх эрхтэй болсон ч Андреас Гуардидо энэ боломжыг ашиглаж чадсангүй. Үлдсэн цагт атлетико хэд хэдэн аюултай довтолгооныг эхлүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй 1:0 харьцаатай испанийн багийн ялалтаар өндөрлөлөө.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө