Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С.Содномпилжээ паралимпийн хүрэл медальтан боллоо

  admin 2016-09-14 838

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадмын зургаа дахь өдрийн тэмцээн явагдаж медальтанууд тодорлоо. Энэ өдөр Монгол улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож байгаа Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Тэрээр 88 кг-ын жинд өрсөлдөж, 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогслоо.Э.Содномпилжээ эхний захиалгаар 210 кг-ыг өргөсөн.

Ингээд удаах оролдлогоороо 217 кг-ыг өргөсөн ч шүүгч тооцоогүй байна. Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртсэн. Манай тамирчин эзэн орны тамирчинтэй адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл дээр буулаа.Паралимпийн аварга, дэлхийн аваргууд болох Иран, БНХАУ-ын тамирчид эхний захиалгаа 224, 224 кг-аар эхлүүлсэн ч гурван оролдлогыг амжилтгүй болгосон.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө