Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

М.Баярмаа - Дэлхийн тулааны их наадмын аварга боллоо

  Б.Баяржаргал 2016-09-13 991

Солонгос улсад дэлхийн тулааны их наадам явагдлаа. тэмцээний эхний өдөр монгол улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн манай тамирчин Баярмаа аваргалжээ. 

БНСУ-ын Чонжү хотноо дэлхийн тулааны их наадам зохиогдсон байна. Тус наадмын жиу жицугийн эмэгтэйчүүдийн файтинг төрөлд өрсөлдсөн манай тамирчин Баярмаа өөрийн жиндээ аваргалжээ. Мөн неваза төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр жиу жицугийн дэлхийн аваргын хос хүрэлтэй. Удахгүй манай улсад 9-р сарын 24-нд зохиогдох Японы “DEEP” болон Монголын “MGL-1” долоогийн эсрэг долоо холимог тулаанд оролцох юм. Энэ бол эмэгтэйчүүдийн олон улсад хийж байгаа анхны тулаан гэдгээрээ онцлогтой. Түүний өрсөлдөгч нь Японы тамирчин Нагано Мика юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө