Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал мэс засалд оржээ

  Б.Баяржаргал 2016-09-13 1736

Сумо бөхийн 69 дэх аварга Хакухо Даваажаргал мэс засалд оржээ. 9-р сарын башёг өнжинө гэдгээ мэдэгдээд байсан Монгол аварга орон нутгийн цагаар өчигдөр хагалгаа хийлгэсэн байна.

Бэртлийн улмаас намрын башёг өнжиж буй их аварга Хакухо Даваажаргал өчигдөр мэс засалд орлоо. Өнгөрсөн 7-р сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн. Улмаар гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэжээ. Хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авхуулсан байна. эмч нар нь түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхсан гэнэ. дашрамд дуулгахад их аварга Хакухо 2007 онд ёкозуна цол хүртэснээс хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө