Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол улсын үндэсний шигшээ баг “Чингис Хаан Кап” тэмцээнд түрүүллээ

  Б.Баяржаргал 2016-09-12 837

“Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний финалд Монгол улсын үндэсний шигшээ баг, БНСУ-ын “Eagles” багтай тунан үлдээд байсан. “Eagles” багийн хувьд улсынхаа хагас мэргэжлийн лигт тоглодог, мэргэжлийн лигийн шилдэг багуудынхаа эвгүй өрсөлдөгч гэнэ. Харин Монголын үндэсний шигшээ баг бүрэлдэхүүн дутуу шигшээ багийн дасгалжуулагчгүй байсан ч финалд шалгарч чадсан.

Тэд хагас шигшээд БНАСАУ-ын үндэсний шигшээг 8 хүний бүрэлдэхүүнтэй буулган авсан билээ. Аваргын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй эхэлсэн. Энэ тоглолтын нэг онцлог нь “Eagles” багийн дасгалжуулагч Пак Сун Гил Монгол улсын үндэсний шигшээ багийн өнөөгийн тоглолтийн арга барилын гол үндэс суурийг тавьж байсан. Тэр үеэс хойш ур чадвар хэр дэвшсэн гэдгийг энэ тоглолтоор Пак багшдаа харуулах байлаа. харин БНСУ-ын сагсан бөмбөгийн гол онцлог бол алсын зайн шидэлт гэдгийг энэ тэмцээний турш харуулсан. Тэгвэл манай багийн давуу тал бол будагтай талбайн тоглолт байсан юм. Залуус маань ч тоглолтын эхнээс будагтай талбайд илүү байлаа.

Дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст Монгол улсын үндэсний шигшээ баг өрсөлдөгчөө 99:93-аар буулган авлаа. Тус тоглолтод Д.Дэлгэрням 25 оноо, 16 самбар, П.Болортулга 15 оноо авсан юм. Ийнхүү “Чингис хаан кап” тэмцээний аваргаар Монгол улсын үндэсний шигшээ баг хоёр дахь удаагаа шалгарлаа. Тэмцээний дэд аваргаар БНСУ-ын “Eagles” баг тодорлоо. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид Аваргын цомоо Пак Сун Гин багшид Монголын сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж дурсгал болгон гардуулсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө