Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОРОСЫН ТАМИРЧИД ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ

  Б.Баяржаргал 2016-09-08 1348

 Энэ оны 7-р сард Олон улсын Паралимпийн холбоо сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон Оросын Паралимпийн 35 тамирчны эсрэг хэрэг үүсгэсэн. Хэргийг шалгасны эцэст ОХУ-ын Паралимпийн шигшээ багийн “Рио 2016” наадамд оролцох эрхийг бүр мөсөн түдгэлзүүлсэн. Оросын салбар хороо, тамирчид тус бүр энэ шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж, шат шатны шүүх байгууллагад хандаад байна.

Анхлан Спортын арбитрын шүүхэд хандсан ч, 8-р сарын 23-нд тус шүүхээс Паралимпийн олон улсын холбооны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Удалгүй энэ шийдвэрийн дараа Паралимпийн олон улсын холбоо Оросын шигшээ багийн 175 тамирчин тус бүрийг “Рио 2016” наадамд оролцохыг хориглосон мэдэгдэл гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт Бонн хотын шүүх мөн Оросын Паралимпийн холбооны хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ингэснээр Кёльын Холбооны мужийн дээд шүүхэд Оросын баг тамирчид хандаад байна. Оросын паралимпийн холбоо, паралимпийн тамирчид эцсээ хүртэл шударга үнэний төлөө тэмцэхээ илэрхийллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө