Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“РИО-2016” ПАРАЛИМПИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

  Б.Баяржаргал 2016-09-08 839

Паралимпийн зуны 15 дахь удаагийн наадам Бразилын Рио-де-Жанейро хотод эхэллээ. Монголын цагаар өнөөдөр өглөө нээлтийн ажиллагаа боллоо. Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх Паралимпийн наадамд 176 орны 4 мянга гаруй тамирчин, спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.

         Паралимпийн 6 удаагийн аварга, Бразилын усанд сэлэлтийн тамирчин Клодоалдо Силва “Рио-2016” Паралимпийн гал асаажээ. Олимпийн бамбарыг Маракана цэнгэлдэхэд Антонио Делфино, Марсия Малсар, Адриа Роча, Силва зэрэг Бразилын паралимпийн тамирчид аялуулжээ. Малсар бамбарыг аялуулах үеэр халтирч, бамбараа алдсан ч, бусад тамирчид түүнд тусалж бамбарыг цааш аялуулсан байна. Бразилын шинээр томилогдсон Ерөнхийлөгч Мишел Темер “Рио 2016” паралимпийн наадам нээснийг зарласнаар, зуны Паралимпийн 15 дахь наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын нээлтийн ажиллагаан дээр Оросын далбааг мандуулсан нь олон улсын анхаарлын төвд байна. Хэдий сэргээшийн асуудлаас үүдэн ОХУ-ын шигшээ энэ удаагийн Паралимпийн наадмыг өнжиж байгаа ч, Беларусийн шигшээ нээлтийн ажиллагаан дээр Оросын далбааг мандуулжээ. Ийнхүү Оросын тамирчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хэргийг Паралимпийн олон улсын холбоо харин шалгахаа мэдэгдлээ. “Рио-2016” Паралимпийн наадмын тэмцээн уралдаан өнгөрсөн сард Олимпийн тэмцээн уралдаан болсон цэнгэлдэх, спортын цогцолбор, наран шарлагын газруудад явагдах юм байна. Энэ жилийн Паралимпийн наадмын хөтөлбөрт анх удаа сэлүүрт болон каноэ завь, триатлоны төрлийг оруулжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө