Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Рональдиньо ирэх 2017 онд их спортоо орхих бодолтой байгаагаа мэдэгджээ

  Б.Баяржаргал 2016-09-08 752

Бразилын нэртэй хөлбөмбөгчин Рональдиньо ирэх 2017 онд их спортоо орхих бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрээр Нью Йоркод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр:-Би одоо 36-тай. Хөлбөмбөгийн спортын хувьд би ахмад тоглогчдын тоонд хэдийнэ орчихоод байна гэжээ.

 Рональдиньо хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ: -Би одоо 26-тай биш. Тийм болохоор урьдынх шигээ талбай дээр тоглож чадахгүй. Магадгүй би нэг жил тоглоод их спортоо, хөлбөмбөгөө орхих байх. Би цаашдаа хөлбөмбөгөө бүр мөсөн орхихгүй ч мэргэжлийн түвшинд биш харин сонирхогчийн түвшинд үргэлжлүүлж, мөн өөрийн дуртай дуу хөгжмөөр оролдох болно гэжээ. Францын ПСЖ, Испанийн Барселон, Италийн Милан багуудад хагас хамгаалагчаар тоглож байсан Рональдиньо цаг үеийнхээ шилдэг хөлбөмбөгчдийн нэг юм. Тэрээр 2005 онд Алтан бөмбөг шагналын эзэн болж, Европын шилдэг тоглогч болж байсан. Түүнчлэн Бразилын Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 2002 онд дэлхийн аварга болж байжээ. Нийтдээ Рональдиньо үндэсний багийн бүрэлдэхүүнд 96 тэмцээнд оролцон, 33 гоол оруулж байсан юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө