Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МУ-ын Ерөнхийлөгч чөлөөт бөхийн дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

  Б.Уянга 2016-09-06 1015

Рио2016 зуны олимпийн наадмын дэвжээнээ Монгол улсын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын гаргасан үйлдлийг МУ-ын ерөнхийлөгч МУ-ын нэр төрийн төлөө тэмцсэн хэрэг хэмээн үзэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Тэрээр аливаа авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ олон улсад монгол улс илэрхийлж байгаа хэлбэр гэж харсанаа илэрхийлж дасгалжуулагчдын үйлдлийг буруушаахгүй байгаагаа мэдэгдсэн.  Аливаа булхай луйврын эсрэг амаа таглаад суух хэн ч байж ёсгүй.  Энэ нь спортын салбар тэр дундаа олимпийн наадмын дэвжээнээ гарах ёсгүй үйлдэл хэмээн хэллээ.

Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд ойрын 50 жилдээ байгаагүй төлөвлөгөө боловсруулж үүнийхээ дагуу медаль авах зорилготой байснаа илэрхийлсэн. Риогийн олимпийн дэвжээнээ хувцасаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдэл болоод багш дасгалжуулагчдын эрхийг хассан хэргийг цаашид шалгуулж арбитрын шүүхэд хандах бодолтой байгаагаа илэрхийллээ.

 

 

МУ-ын ерөнхийлөгч чөлөөт бөхийн шигшээ багийн багш дасгалжуулагчдаас гадна, Рио 2016 зуны олимпийн чөлөөт бөхийн мөнгөн медальт тамирчин Сумьяа,олимпийн хүрэл медальт тамирчин Отгондалай нартай уулзаж цаашид олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж явахыг хүслээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө