Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“РИО 2016” наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ

  admin 2016-09-05 3117

Бразил улсад зохиогдсон зуны 31-р олимпийн наадамд Казакстан улсыг төлөөлөн амжилттай оролцож хүрэл медалийн эзэн ОУХМ Отгонцэцэг өнгөрсөн амралтын өдрөөр Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. Отгонцэцэг олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд оролцсон.  Түүний хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан билээ. Ингэснээр дагах тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон юм.  Анх Отгонцэцгийг 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд Казахстан улсыг төлөөлөн оролцохоор болсон. 2017 онд түүний гэрээ дуусгавар болох юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө