Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хойд , Өмнөд 2 Солонгосын сагсан бөмбөгийн багууд манай улсад хоорондоо анх удаа тоглоно

  admin 2016-09-01 860

Чингис  хаан кап-2016 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн 2 удаагийн манай улсад явагдах гэж байна. 5 улсын багууд өрсөлдөх энэхүү тэмцээний онцлог нь хойд болон өмнөд солонгосын багууд анх удаа хоорондоо сагсан бөмбөгөөр өрсөлдөх гэж байгаа юм байна.

 "Чингис Хаан кап-2016" тэмцээн хоёр дахь удаагаа есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд манай улсын Үндэсний шигшээ баг түрүүлж, Хойд Солонгосын шигшээ баг удаалж байсан юм. Харин энэ жил тус тэмцээн улам хүрээгээ тэлж, Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцох болсноос гадна Хойд Солонгос улсын үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, Хөх хотын их сургуулийн багууд багтсан. Харин манай улсаас Үндэсний нэг болон хоёрдугаар шигшээ, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Залуучуудын шигшээ баг болон залуучуудын 2-р шигшээ энэ тэмцээнд өрсөлдөхөөр болсон.Тэмцээнд Өмнөд болон Хойд Солонгос улсын сагсан бөмбөгийн багууд оролцохоор болсон нь тус тэмцээний нэгэн түүхэн үйл явдал болж байгаа юм.Одоо Бээжинд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа Хойд Солонгосын баг есдүгээр сарын 6-ны 16.00 цагаас Улаанбаатарт газардах юм. Мөн Өмнөд Солонгосын баг энэ өдрийн 14.00 цагт манай улсад ирнэ."Чингис Хаан кап-2016" тэмцээн есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болно.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө