Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монголы улсын хөдөлмөрийн баатар , Ардын багш Ч.Насантогтох үндэсний шигшээ багийг удирдана

  admin 2016-09-01 1738

Токио 2020 зуны олимпийн наадмын цикль эхэлж байгаа энэ үед үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар  монгол улсын хөдөлмөрийн баатар , ардын багш Ч.Насантогтохыг томиллоо. Бээжингийн олимпод жүдо бөхийн шигшээ багийг удирдаж олимпийн аваргийн алтан медаллийг авч байсан Насантогтох багшид ийнхүү итгэл хүлээлгэж шигшээ багийг удирдуулахаар боллоо.

 Рио-2016 олимпийн наадам дуусахаас өмнө Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга солигдож дуусахтай зэрэгцэн томилгоонууд хийгдэж эхэллээ.Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар Ч.Насантогтох томилогджээ.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж Бээжингийн олимпод анхны олимпийн аваргатай болоход түүхэн гавьяа байгуулсан эрхэм.Лондоны олимпийн дараа Өвөрмонголын шигшээ багт уригдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байсан.2020 оны Токиогийн олимпийн наадмын цикль эхэлж буй энэ хариуцлагатай цаг үед Үндэсний шигшээ багийг Ч.Насантогтох дасгалжуулагч удирдахаар болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө