Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Рио 2016-д оролцох тамирчид соёолон морины логотой хувцасаар жигдэрнэ.

  Б.Уянга 2016-07-19 3815

     Зуны олимпийн 31-р наадам 8 сарын 5-наас 21-ны өдрүүдэд Бразилын Рио де жанеро хотод зохион байгуулагдана.  Манай улсаас 42 тамирчин олимпийн эрх аваад байгаа юм. Багш дасгалжуулагчтайгаа нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүн зуны олимпийг зорих гэж байна. Тэд энэ удаагийн наадамд үндэсний билэгдэл болсон соёолон морины логотой хувцасаар жигдэрэхээр болжээ.  Эрэгтэйчүүд нь хар хөх пудволк малгай өмсөх бол, эмэгтэйчүүд шар пудволк хөх малгай өмсөх юм байна.  Хурдтай хийморьтой соёолонгийн дүрсээр лого хийснээр энэ удаагийн олимпоос илүү олон медаль хүртэх медалийн өнгийг хувиргах билэгдэл агуулсан гэлээ.

Тамирчид өөрсдийн потенциаль байгалиас заяасан авъяасаараа тэмцээн уралдаанд оролцдог байсныг улам хөгжүүлж шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх зорилгоор олимпийн хороо эрдэмтэн докторуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна.

     Өнгөрсөн 11 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн олимпийг дэмжих санд 260 орчим сая төгрөг цугласан байна. Үүнээс тамирчидын зардал болон бусад зүйлд 126 сая төгрөг зарцуулсан бол үлдсэн 120 сая төгрөгийг хишиг маягаар хүртээх юм байна. Хандив цуглуулахад 450 орчим хүн гар бие оролцжээ.

 Рио 2016-ын жүдод 13, чөлөөт 10, бокс 6, хөнгөн атлетик 5, буудлага 3, байт харваа 1, хүндийн өргөлт 1, таеквондо 1, усанд сэлэлтээр 2 тамирчин оролцоно. Тамирчдын эхний хэсэг 24-ны өдөр риог зорих юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө