Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛСЫН БАЯР НААДАМД ЦОЛ ХҮРТСЭН “АЛДАР”-ЫН БӨХЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  Ч.Доржбат 2016-07-18 4376

    1985 он буюу одоогоос 31 жилийн өмнө хуучинаар “Алдар” нийгэмлэгийн бөх Аварга Хадбаатар, Улсын арслан Ганбаатар нар төрийн их баяр наадмын түрүү үзүүрт шалгар байжээ. Харин 31 жилийн дараа буюу 1985 онд тэр жилд энэ хорвоод мэндэлж байсан нэг нутгийн, нэг хорооны тамирчид төрийн наадмын түрүү үзүүр булаалдсан онцгой сонин тохиолдол байсан гэдгийг Батлан хамгаалах яамын удирдлагууд онцолж байна. Үндэсний их баяр наадамд 10 даван түрүүлсэн БХЯ-ны “Алдар”  спорт хорооны бөх улсын аварга Санжаадамба, Үзүүрлэсэн улсын залуу арслан Пүрэвдагва нарыг тус бүр 2 өрөө байраар шагналаа. Мөн улсын харцага, начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юмаа.

Өнөө жилийн баяр наадамд Алдар спорт хороо ажилт дүүрэн наадсаныг тус спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Өсөхбаяр онцлон хэлж байлаа. Тухайлбал төрийн их баяр наадмаар 14 начин төрсний 7 нь алдар спорт хорооных, 5 харцага цолтон төрсний 2  нь мөн л алдарынх байсан. Дээр нь Аварга, арслангууд  алдарын бөхчүүд гээд амжилт дүүрэн байсныг тэрээр хэллээ. Үүний цаана Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд гээд олон хүний хүч хөдөлмөр байгааг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө