Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энэ жилийн бөхийн тойм

  Ч.Доржбат 2016-07-13 9496

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаан үзүүштэй сайхан боллоо. Өнөө жил дөрвөн их том ой тохиосон учраас 1024 бөх барилдсан. Бөхийн барилдаан Нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой болсон.

Тухайлбал хүчим бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Хяргас сумын харьяат Улсын начин Батсуурь тахим буулгасан бол, Хоёрын даваанд Энэ жил улсын цол баараггүй хүртэнэ хэмээн таамагт орж байсан Ховд аймгийн арслан О.Хангай тахим буулгаж дараа жилийн наадмын хүлээхээр боллоо.

Цаашлаад хүчит бөхийн 4-ийн даваанд начин цолны тааварт орж байсан Увс аймгийн Хурц арслан Оюуны Гантулга, Архангай аймгийн арслан Мягмарын  Бадарч нар өвдөг шороодож дараа жилийн наадмыг  хүлээхээр болсон юмаа. Ингээд үзэгч та бүхэндээ хүчит бөхийн барилдааныг 5-ын даваанаас эхлэн тоймлон хүргэж байна.

 

5-ын даваа

          Баяр наадмын 5 –ын даваанд нэг аймгийн заан, 29 аймгийн цолтон гарч барилдсанаас 18 аймгийн цолтон  улсын начин хэмээх эрхэм цолны болзол хангалаа. Түүх сөхвөл 2001 оны Ардын хувьсгалын 80 жилээр 1024 бөх баридахад 17 начин 4 заан цолтон төрж байсан. Харин энэ жилийн наадмаар дээрхи начины рекорд эвдэгдэж монгол төрийн наадмаас 18 начин цолтон буюу 95 жилийн хугацаанд хамгийн олон начин төрсөн наадам болсон юм. Үүнээс онцлон хэлвэл Баян-Өлгий аймгаас хагас жарны дараа буюу 35 жилийн дараа улсын начин цолтон төрсөн энэ наадмын бас нэг тод онцлогийн нэг байлаа. Мөн энэ жил начины тааварт орж байсан наран мандах нутгийн арслан Мөнгөнбаатар Дорнод аймгийн арслан Анартай тунан барилдаж өвдөг шороодсоноор дараа жилийн наадмыг хүлээхээр боллоо.

Улсын начины болзол хангасан дээрхи 18 цолтноос зургаагийн даваанд тав нь учраа бөхөө орхиж Монгол улсын харцага хэмэн эрхэм цолтны эзэн боллоо.

Тухайлбал: Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0277 ангийн бөх Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд спорт хорооны бөх Т.Баасанхүү, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Ховд дэвжээний бөх Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар спортын хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Х.Гантулга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх  Н.Жаргалбаяр  нар юмаа.

7-ын даваа

Үндэсний их баяр наадамд энэ жил Арын ханшайн хүчтэнүүд онцгой амжилт гаргалаа. Арын хангай нутгаас дөрвөн Улын цолтон төрөөд байсан бол Олон уил төрийн наадмын түрүү хүртэнэ хэмээн бөхийн хүрээнийхний дунд яригдсан, Монгол төрийн наадамд 3 удаа долоо даваад байсан Улсын заан Санжаадамба 10 даван түрүүлж Монгол бөхийн аварга цолтон болоо.

8-ын даваа

8ын даваа маргаан шуугиан дагуулсан даваа боллоо

Санжаадамба Гарьд цолны болзол хангалаа

 

 

Улсын Арслан Батсуурь давлаа

 

Монгол улсын аварга Эрхэмбаяр шөвгийн 4т шалгарч үлдлээ

 

 

Монгол улсын өсөх идэр начин Пүрэвдавга улсын арслан Бүрэнтөгс нарын барилдаан нилээн маргаан дагуулсан боловч хөлийн цэцийн шийдвэрээр дахин барилдуулхаар болсон юм

 

 

Twitter хуудаснаа санал асуулга явуулхад

 

Ингээд дахин барилдаж өсөх идэр начин Пүрэвдавга давлаа

 

9н даваа

9ын даваа аварга Эрхэмбаяр Санжаадамыг амлажээ.

Санжаадамба монгол улсын арслан цол хүртлээ

 

 

Улсын начин Пүрэвдавга монгол улсын арслан цолны болзол хангалаа

 

 

Twitter ээр санал асуулга явуулхад

 

1024 бөх барилдсанаас монгол улсын заан Санжаадамба 10давж түрүүлж Монгол улсын аварга цол хүртлээ

 

 

Хотол олноороо наадсан Морь нь хурдан Бөх нь хүчтэй Сур нь мэргэн сайхан наадам боллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө