Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Үндэсний сурд МУ-ын мэргэн хоёр төрлөө.

  Б.Уянга 2016-07-12 1801

Энэ жилийн хамгийн сэтгэл догдлуулсан үйл явдал үндэсний сурын алтан зурхайн хойморноо боллоо. Өчигдөр өнөөдөр явагдсан хана хасаа харваанаас шалгарсан эрэгтэй эмэгтэй 8 харваачид сумаа тавицгаасан.   Шигшээ наймд шалгарсан харваачдаас энэ жил тэргүүн байрны төлөө МУ-ын мэргэн Ёндон, МУын мастер Дамиранбазарын Дэмбэрэлсайхан  нар товх харваснаас  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Орхон аймаг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний цехийн засварчин Хангарьд спорт клубын залуу харваач Дамиранбазарын Дэмбэрэлсайхан түрүүлж МУ-ын шинэ мэргэн боллоо.

Харин эмэгтэй харваачдаас  Увс аймгийн Тэс сумын харваач МУ-ын мэргэн Норжмаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул нийслэлийн 52-р сургуулийн харваач , спортын мастер, аймгийн мэргэн Пунсалдулам, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Баяндун сумын харъяат МОНДЭ компанийн харваач спортын мастер аймгийн мэргэн Гандаваа нар товх харваснаас залуу харваач Пунсалдуламын цэц мэргэн байж энэ жилийн түрүүг авч МУ-ын шинэ мэргэн боллоо.

Энэ жилийн насанд хүрэгчдийн хана  харваанд 541 харваач цэц мэргэнээ сорисноос  70 орчим нь хасагдаж  хасаа харваанд 470 орчим цэц мэргэдүүд нумаа эвшээлгэн сумаа тависан. Тэгш ой давхацсан түүхт  их баяр наадмын сурын зүлэг ногоон талбайгаас спортын мастер 7, дэд мастер 7 төрөн гарсан юм.  

Улсын баяр наадмын хамгийн үзүүштэй сайхан сур харваа шигшээ наймд шалгарсан харваачдын дунд ийнхүү болж өндөрлөлөө. Наадамчин олны мэлмийг  баясгасан үндэсний сурын харваанаас ийнхүү шинэ улсын мэргэн 2 төрөн гарсан нь залуу харваачдын чадал чансааг харуулсан үйл явдал боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө