Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хурдан соёолонгийн уралдаанд сумо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор үрээ өнгөллөө

  Б.Баяржаргал 2016-07-12 2032

Cоёолон насны түрүү магнайд сумо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Дагвадоржийн бор хаан бугуйвч үрээ өнгөлж, архангай аймгийн төвшрүүлэх сумын Пүрэвбаатарын загал үрээ аман хүзүүдлээ. Айргийн тавд төв аймгийн алтанбулаг сумын уяач Дамбажавын хээр, мөн нутгийн уяач Ганзоригийн зээрд хайруул, говь-алтай аймгийн бигэр сумын уяач Батмөнхийн хүрэн халзан хурдалж, хурсан олныг баясгалаа.

Энэ жилийн наадам хур бороо арвинтай байсан учир наадамчин олон тоос шороо гэхгүй сайхан наадсан. Хурдан морьдын уралдаанд ч олон жийп давхилдахгүй зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. Хэдийгээр соёолон насны уралдаанд таван хүүхэд морьноосоо унасан ч бэртэж гэмтсэн зүйлгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө