Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХӨВСГӨЛЧҮҮЛД АНХ УДААГАА ТӨРИЙН НААДМЫН АЗАРГАНЫ ТҮРҮҮГ ХҮРТЛЭЭ

  Ч.Доржбат 2016-07-11 2135

Хурдан азарганы уралдаанд Газар газрын шандаст хурдан 213 хүлэг бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 ажнай морджээ. Ингээд хурдан азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын уугуул Монгол улсын алдарт уяач Болдбаатарын “Халиун азарга” хурдалж хурсан олныг баясгалаа. Ингэснээр Хөвсгөлчүүд төрийн наадмын азарганы түрүүг анх удаагаа хүртэж байгаа юмаа. Аман хүзүүнд Төв аймгийн аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Хонгор, Айргын гурав дөрөвөөр Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Дагвадоржийн шовгор зээрд, яруу хээр нар хурдаллаа. Айргийн тавд Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Дэнзэнгийн  Энхтөрийн хул тус тус давхилаа.

Түрүү болон болон айргын тав нэг аймгийн уяачдынх, айрыгн гурав болон дөрөвийн азарга нэг хүний уяж хурдлуулсан хурдан буян байсан нь энэ жилийн хурдан азарганы онцлог байлаа.Мөн өнгөрсөн наадмын түрүү азарга болох Архангай аймгийн Их-тамир сумын уугуул Тэмүүлэнгийн өсгий цагаан урдалсангүй, Харин азарганы уралдаан олон түрүү айраг хүртэж байсан, Наранхүүгийн Монгол хээр өнгөнд явж байгаад цагаан хөтөлий цаанаа сууснаар 22-р хурдалсан байна.

 
ТВ5 мэдээ: Хөвсгөлчүүд анх удаа төрийн наадмын азарганы түрүүг...

ТВ5 мэдээ: Хөвсгөлчүүд анх удаа төрийн наадмын азарганы түрүүг хүртлээ #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Sunday, July 10, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө