Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД АРХАНГАЙ ИХТАМИР СУМЫН Ж.УЯСАХЫН БОР ТҮРҮҮЛЛЭЭ

  Ч.Доржбат 2016-07-11 2018

Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамын хурдан шүдлэн насны морьдын уралдаан 16 км-ийн зайд болдог. Шүдлэн адуу адуу гэдэг бол хоёр дахь жилдээ уяагдаж байгаа бага адуу тиймээс хөлийн хурдаар Соёолон насны дараа ордог гэлцдэг.  Ингээд шүдлэн насны морьдын уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын уяач Жаргалсайханы Уясахын бор үрээ саахалтын зайтай хол түрүүлж, хурсан олныг баясгаж, уясан эзэг унасан хүүхдээ баярлууллаа.

Аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ орсон бол, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хүүгийн Түмэнбаярын бор үрээ, айргийн дөрөвт Ховд аймгийн  Алтай  сумын харьяат Торгоны зам ХХК-ийн Цэдэвийн Гантөмөрийн хонгор үрээ, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын Дэндэвийн Ганболдын хонгор үрээ хурдаллаа.

 
ТВ5 шууд: Шүдлэн насны хурдан морины уралдаан #mongolnaadam

ТВ5 шууд: Шүдлэн насны хурдан морины уралдаан #mongolnaadam

Posted by TV5 Mongolia on Sunday, July 10, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө