Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДУНДГОВИЙН ХУЛДЧУУД ХЯЗААЛАНГИЙН ТҮРҮҮ АЙРАГ ХҮРТЛЭЭ

  Ч.Доржбат 2016-07-11 2159

Хязаалан насын морьдын уралдаан 18 км-ийн зайд уралддаг.  Морьд эргэхээс 2 цагийн өмнө Хүй мандлын дэвжээнд бороо орсон учраас  тоос шороогүй, элдэв будилаангүй сайхан уралдаан боллоо. Ингээд хязаалан морьдын уралдаанд, Дундговь аймгийн  Хулд сумын уяач улсын алдарт уяач Б.Баярсайханы хүү Лхагва-Очирын хүрэн үрээ магнайдаа тоосгүй түрүүлж наадамчин олныг баясгалаа аман хүзүүнд, Завханы Тосонцэнгэлийн сумын харьяат МУАУяач Төмөрбаатарын Галдбадрахын бор үрээ,  айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын Нэргүйн Батжаргалын  шарга үрээ,  айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Цэндийн Энхтайваны хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Жамбаагийн Мөнхсүрэнгийн бор үрээ тус тус хурдаллаа.

Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 385 хурдан хүлэг бүртгүүлснээс  306 хязаалан мордсон. Үлдсэн хязаалангийн хувьд эрлийз насны гэсэн шалтгаанаар хасагдсан гэдгийг хурдан морины салбар комисоос тайлбарлалаа.

Өнгөрсөн наадмын түрүү шүдлэн , энэ жилийн хязаалан Дундговь амйгийн Өлзийт сумын харьяат Эдэнэбүрэнгийн хонгор Хязаалан насын уралдаанд мордсон ч энэ жил 8-р хурдаллаа. Мөн Алдарт Амгалан төрийн ажнай шарга азарганы төл Батсүхийн Наранхүүгийн шарга хязаалан 909 дугаартай морьдож 20 гарж хурдалсан байна.

 
ТВ5 шууд: Хязаалан насны хурдан морины уралдаанд барианд орсон...

ТВ5 шууд: Хязаалан насны хурдан морины уралдаанд барианд орсон хүлгүүдийн уяачидтай хийсэн ярилцлага

Posted by TV5 Mongolia on Saturday, July 9, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө