Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүндийг өргөлт: М.Анхцэцэг залуучуудын ДАШТ-ээс алт түрүүлэв

  Б.Баяржаргал 2016-07-04 4182

 Гүрж улсад 2016 оны хүндийг өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. монгол улсаас энэ төрөлд анх удаа олимпийн эрхээ биелүүлээд байгаа Анхцэцэг түрүүлсэн таатай мэдээлэл ирүүлээд байна.

Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын залуучуудын шигшээ багаас эмэгтэй 75 кг-ын жинд өрсөлдсөн Азийн аварга Анхцэцэг алт, хошой мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс огцомоор 115 кг-ыг өргөж мөнгө, түлхэлтээр 138 кг-аар алт, нийлбэрээр 253 кг-аар мөнгөн медалийн эзэн болсон юм. Анхцэцэгийн хувьд нийлбэрээр түрүүлсэн Украины Ирянаагаас нэг кг дутуу өргөсөн юм. Энэ жингийн нийлбэрийн хүрэл медалийг БНХАУ-ын Чаймэй 245 кг-аар хүртлээ. Азийн аварга, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг эх орондоо анхлан авчраад байгаа М.Анхцэцэг энэ жил 18 настай. Түүний хувьд "Рио-2016" олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө