Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Исинбаева ОУОХ-ны туг далбаан дор Рио-гийн Олимпод оролцохоос татгалзаж байна

  Б.Баяржаргал 2016-06-22 1859

Оросын хөнгөн атлетикийн спортын нэртэй тамирчин Елена Исинбаева Риогийн Олимпийн наадамд оролцохгүй нь бололтой. Учир нь ОУ-ын хөнгөн атлетикийн холбоо Оросын баг тамирчдыг допингийн асуудлаас шалтгаалан Олимпийн наадамд оролцуулах эрх олгоогүй юм. Хэдийгээр тамирчид ОУОХ-ны туг далбаан дор жагсч Олимпийн наадамд оролцон, амжилтаа ахиулж болох хэдий ч Оросын тамирчид энэ гаргалгаатай санал нэгдэхгүй гэлээ.

Тулгууртай харайлтын Олимп, тив, дэлхийн аварга тамирчин Елена Исинбаева Риогийн Олимпод ОУОХ-ны туг далбаан дор жагсч оролцохыг хүсэхгүй байна. Тэрээр энэ тухайгаа мэдэгдэхдээ: -Би бол Оросын тамирчин, надад улс орон, улсын маань туг далбаа гэж бий...2-рт ОУОХ-ны ерөнхийлөөгч хэлэхдээ ОХУ, Рио-гийн Олимпийн наадамд албан ёсоор хориг тавиагүй байгаа цагт, мөн Оросод ямарваа дайн тулаан, хямрал болоогүй байгаа учраас Олимпийн хорооны туг далбаан дор Оросын тамирчид жагсан оролцох нь юу л бол гэдгийг тодорхой хэлсэн гэжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын хөнгөн атлетикийн холбоог допингийн хэргээс шалтгаалан тамирчдынх нь Олимпод оролцох эрхийг хязгаарлаад байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө