Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Түүх давалгаалсан NBA-н улирал өндөрлөлөө

  admin 2016-06-21 1479

Хэдийгээр аваргын цолоо хамгаалж чадаагүй ч Алтан мужийн дайчид шинэ түүхийн хуудсыг сөхсөн. Тэд улирлыг тун гайхалтай эхлүүлж, 24 тоглолт дараалан ялалт байгуулсан. Мөн гэртээ хийсэн 54 тоглолтод ялагдал амсаагүй амжилтаараа хүснэгтийг тэргүүлсэн болсон билээ. Хамгийн том амжилт бол 1995-96 улиралд 72 ялалт байгуулсан амжилтыг 73 болгон нэгээр ахиулсан. Улирлын 82 тоглолтоос 10 хүрэхгүй ялагдал амссан цорын ганц баг болон шинэ түүхийг эхлүүлж байна. Мэдээж Кливлэнд Кавалерс анх удаа аваргын цомыг хүртсэн, хотын хар түүхийг таслан зогсоосон гээд тодоор тэмдэглэгдэх амжилтууд дагана. Хамгийн гол нь аваргын төлөөх цувралд 1-3 гэсэн харьцаанаас эргэн ирж, түрүүлсэн анхны тохиолдол болон бичигдлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө