Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Кливлэнд хотын 52 жил үргэлжилсэн хараалыг “Морин цэргүүд” зогсоолоо

  Б.Баяржаргал 2016-06-21 1595

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2016 оны аварга баг өнөөдөр тодорлоо. Өнгөрсөн жилийн аварга Голден стэйт уорриорс шийдвэрлэх долоо дахь тоглолтыг талбай дээрээ хүлээн авсан ч ялагдал хүлээж, Кливлэнд Кавалерс баг анх удаа НБЭ-ийн аваргаар шалгарч байна.

Багууд 2 дахь жилдээ дараалан аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байсан. Өнгөрөгч 2015 онд Алтан мужийн дайчид цувралыг зургаан тоглолтод дуусгаж, 40 жилийн дараа аваргын цомыг эргүүлэн авчирсан билээ. Энэ жил ч амжилтаа бататгах зорилготой өрнөд бүсийг тэргүүлэн шалгарч чадсан. Аваргын төлөөх цуврал эхлэхэд 3-1 харьцаатай мөн тэд тэргүүлж байлаа. Энэ үед морин цэргүүдийг хэдийн ялагдсан мэт яриа газар авсан. Учир нь НБЭ-н 70 жилийн түүхэнд 32 удаа 3-1 харьцаатай ялагдаж яваад аваргалж байсан түүх үгүй. Гэхдээ энэ тоо 33 дээр ирээд зогслоо. Морин цэргүүд цувралыг 3:3 болгон тэнцүүлж дөнгөсөн. Орон нутгийн цагаар өнгөрөгч Ням гарагт болсон цувралын долоо дахь тоглолтод 93:89 харьцаатай хүндхэн ялалт байгуулснаар аваргалж байна. Энэ бол багийн түүхэн дэх анхны аваргын цом байлаа. Мөн Кливлэнд хотын мэргэжлийн багууд 1964 оноос хойш хараалд өртсөн ганц ч тэмцээнд түрүүлж чадаагүй. Удаан үргэлжилсэн азгүйтлийг нутгийн иргэд хараал ч гэж итгэх болов. Тэгвэл 52 жилийн дараа түүх бүтээсэн өдөр тэдний хараал ариллаа. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө