Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бэртэл ихтэй, бэртэл багатай аваргын жилүүд

  admin 2016-06-21 1423

Аварга авах зорилготой Квивлэнд хотын баг 2014 оноос эхлэн шуурхай ажиллаж эхэлсэн. Арын албанд ажилладаг багийн хийх хамгийн том ажил Леброн Жэймс дээр тулгуурласан шилдэг багийг бүрдүүлэх байлаа. Тэд ч хүссэндээ хүрч Жи Ар Смит, Кевин Лаув, Иман Шамберт нарын тоглогчдыг өөрсдийн эгнээнд багагүй хөрөнгөөр урвуулсан. Өнгөрөгч 2015 онд тэднийг хүссэндээ хүрэхэд гарааны тоглогчид болох Кевин Лаув, Кайри Өрвинг нарын бэртэл гэмтлийн асуудал саад болсон гэдэг. Тэгвэл энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ санасандаа хүрлээ. Баярын нулимс дүүрэн аваргын цом тун удахгүй Кливлэнд хотод ирэх бизээ. Мөн багийн дасгалжуулагч Тайрон Лью хамгийн залуудаа аваргалсан дасгалжуулагчдын 4-рт бичигдэх болсон байна. Өнгөрөгч 1-р сард дасгалжуулагч Дэвид Блатыг халж оронд нь 39 настай Лью энэ “Морин Цэргүүдийг” удирдах болсон билээ. Улмаар улирлыг 57-25 гэсэн амжилтаар дуусгаж, бүсээ тэргүүлсэн. Тэд хамгийн сүүлд 2010 онд бүсээ тэргүүлэн плэй-офт шалгарсан ч тоймтой амжилт үзүүлж чадаагүй юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө