Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Формула 1”: Нико Росберг Бакугийн гараанд түрүүллээ

  admin 2016-06-21 1348

“Формула 1” авто уралдааны 8 дахь гараа явагдлаа. Бакугийн гараанд “Мерседес” багийн нисгэгч Нико Росберг түрүүүжээ. Герман нисгэгч 8 гарааны дараах байдлаар 141 оноотой 2016 оны дэлхийн АШТ-нд тэргүүлж байна.

Нико Росберг Бакугийн гараанд 1 цаг 32 минут 52,366 секундын амжилт үзүүллээ. Түүний араас “Феррари”-гийн Герман нисгэгч Себастьян Феттель 16,696 секундээр удаалж, барианд оржээ. 3-рт “Форс Индиа”-гийн Мексик тамирчин Сержио Перез ялагчаас 25,241 секундээр удаалж барианд орсон байна. 4-рт, “Феррари”-гийн Финлянд нисгэгч Ким Райкконен орсон бол, дэлхийн гурван удаагийн аварга Британийн нисгэгч Льюис Хэмилтон – 5-рт оржээ. “Формула 1”-гийн нийт 8 гарааны дараах байдлаар Никос Росберг – тэргүүлж байгаа бол, мөн л “Мерседес”-ийн Льюис Хэмилтон – 117 оноотой 2-рт, “Феррари”-гийн Себастьян Феттель – 3-рт, “Феррари”-гийн Ким Райкконен – 4-рт, “Рэд Булл”-ын Даниэль Риккардо – 5-рт бичигдэж байна. Бакугийн буюу 8 дахь гараанд 11 багийн 22 нисгэгч оролцсон. Бакугийн уралдааны замын хувьд 6 мянга 6 км урта. Уралдаанд оролцогчид 20 тойрог хийж, 306 мянга 306 км явна. Ээлжит 9 дэх гараа 7-р сарын 1-3-ны өдрүүдэд Австрид болох юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө