Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Талбайн теннис: Энди Муррей Лондоны тэмцээнд тав дахиа түрүүллээ

  admin 2016-06-21 1422

Британийн теннисчин Энди Муррей Лондоны тэмцээнд 5 дахь удаагаа түрүүллээ. 1,7 сая еврогийн шагналын сантай тэмцээний финалд Муррей – Канадын Милош Раоничийг буулган авчээ.

Лондоны тэмцээний чансааны 1-рт бичигдсэн Энди Муррей – чансааны 3-рт эрэмбэлэгдсэн Милош Раоничтой 2 цаг 15 минут тоглож, 6:7, 6:4, 6:3-аар буулган авчээ. Муррей – 6 эйс хийж, 1 удаа алдаа гаргаж, 7 брейк пойнтоос – 4-ийг авчээ. Харин Раонич – 14 эйс хийж, 3 алдаа гаргажээ. Мөн ганц л брэйк пойнт авсан байна. 1890 оноос зохион байгуулагдаж байгаа Лондоны тэмцээнд Энди Муррей 5 дахиа ялалт байгуулж, нэгэн шинэ амжилт тогтоолоо. 29 настай, Шотландын Глазгоу хотын уугуул АТР-гийн 37 дахь тэмцээндээ түрүүлж байна. Муррей, Раонич нар 9 удаа таарж тоглосноос 6-д нь Муррей ялалт байгуулжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө