Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ЫН ТЭРГҮҮН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХӨӨ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-11 105

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гол хамтрагчдын нэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтоныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ тухайгаа Цагаан ордны тэргүүн өөрийн твиттер хуудсан дээрээ бичиж, Жон Болтоныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан нь тэрээр ерөнхийлөгч болон засгийн газар дахь гишүүдтэй олон асуудлаар байр суурь, үзэл бодол зөрчилдөж байсантай холбоотой гэдгийг тодотгожээ.

АНУ-ын тэргүүн твиттер хуудсан дээрээ тавьсан мэдэгдэлдээ: -Би ноён Жон Болтоноос албан тушаалаасаа буухыг хүсч, түүнийг өнөө өглөө үүрэгт албанаас нь чөлөөлсөн. Ноён Жонд түүний хийж бүтээсэн ажлын төлөө талархал илэрхийлэх нь зүйтэй. Би ирэх долоо хоногт аюулгүйн асуудал хариуцсан шинэ зөвлөхөө томилох болно” гэжээ.

Тэгвэл Жон Болтон мөн өөрийн твиттер хуудсан дээрээ “би ноён ерөнхийлөгчид түүний багт ажиллах боломжгүй гэж үзэн албан сэнтийгээсээ сайн дураараа буух саналаа хэлсэн. Трамп энэ асуудлыг маргааш хэлэлцье гэсэн хариу өгсөн... гэж бичсэн байна.

Жон Болтон ийнхүү огцорсноор тэрээр Дональд Трампыг АНУ-ын тэргүүний суудалд сууснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас бууж байгаа 4 дэх эрхэм болжээ. Түүнээс өмнө энэ албан тушаалд Сьюзан Райс, Майкл Флинн, Герберт Макмастер нар томилогдон ажиллаж байсан ч бүгд хугацаанаасаа өмнө Трампын шийдвэрээр үүрэгт албанаасаа чөлөөлөгдөж байжээ.

70 настай Жон Болтоны хувьд тэрээр өнгөрсөн оны 4-р сард энэ албанд томилогдсон ч ийнхүү жил хагасын дараа Трампын шийдвэрээр албанаасаа буужээ. АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Жон Болтон НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж, төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэг хүлээж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө