Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улсын аварга болсон тамирчнаа дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн асуудлаар мэдээлэл хийлээ

  Ч.Доржбат 2019-09-09 6867

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан юм. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед гатиг гарсан, бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ.
Үүнийг эсэргүүцэн М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийн, хэвлэлд хандав.

 Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай. Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй. Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайдаа үүнд анхаараач ээ. Миний охиныг яагаад малаас доор үздэг юм бэ. Шударга ёсны төлөө тэмцэхийг монголчуудаа, баянхонгорчуудаа уриалъя. Ичээч ээ, Б.Баттулга аа, Э.Сумъяа аа.

Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэв.  

Oyuka Mind Ray-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө