Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцлоо

  Д.Отгонсүрэн 2019-07-22 468

Амралтын өдрүүдэд /2019.07-20,21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.07.20-ны 03 цаг 20 минутын орчимд Дундговь аймгий Луус сумын 2-р багийн нутаг “Наран”  гэх газар /Аймгийн төвөөс урагш 49-км/ асфальтан замд Lexus 470 маркийн автомашины жолооч Э нь Howo маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай, эмэгтэй А нас барсан хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 3 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 1 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ослуудын 3-н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны 2 нь явган зорчигч хэлбэрээр 1 жолооч хэлбэрээр оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө